Жак Магийн компани мөрийтэй тоглоомын “Playtika”-ийг 4.4 тэрбум ам.доллараар худалдан авна
“Shanghai Giant Network Technology” тэргүүтэй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид онлайн хэлбэрийн мөрийтэй тоглоомын үйлчилгээ үзүүлэгч “Playtika” компанийг 4.4 тэрбум ам.доллараар худалдан авахаар боллоо. Хөрөнгө оруулагчид нь “Alibaba Holding Group” –ийн үүсгэн байгуулагч Жак Магийн байгуулсан үнэт цаасны “Yunfeng Capital”, “China Minsheng Trust” болон “Hony Capital” сан зэрэг компаниуд багтаж байгаа юм. Хэдий тийм боловч худалдан авалтын дараа ч “Playtika”-ийн үйл ажиллагааг Израйлын Хэрзлияа хотод байрлах тус компанийн удирдлага чиглүүлсэн хэвээр байх аж. Энэхүү тохиролцоо нь гар утасны аппликэйшнийг компьютер болон консолд суурилсан системээс илүүд үзэж байгаа өнөө үед БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад томоохон боломж олгож байгаа юм. “Playtika” платформ нь энгийн мөрийтэй тоглоомоос ялгаатай нь виртуал мөнгийг жинхэнэ мөнгөд хувиргах боломжгүйгээрээ ялгардаг аж. Макауд байдаг тусгай зөвшөөрөл бүхий казинонуудыг эс тооцвол БНХАУ-ын нутаг дэвсгэрт бодит мөнгөөр мөрийтэй тоглохыг хориглодог байна.