Хэт таргалалттай хүмүүсийн тоо 2 дахин нэмэгджээ
Дэлхийн хэт таргалалттай хүмүүсийн тоо 1980 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн гэж Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас мэдээллээ. Хэт таргалалтын гол шалтгааныг илчлэг ихтэй түргэн хоол идэх, элсэн чихэр ихээр агуулсан ундаа зэрэг нь хүнсэнд агуулагдах илчлэгийн хэмжээг нэмэх болсон гэж үздэг аж. Хэдий тийм боловч Их Британид явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 1980 оноос хойш нэг хүний идэх хоолны калорийн хэмжээ багассан байна. Харин Их Британийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хэв маягт суугаа ажил зонхилох болсон нь таргалалтын гол шалтгаан гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал суугаа ажилтай Британи эрчүүдийн тоо 1980 оноос хойш 12 хувиар өссөн бол эмэгтэйчүүдийн тоо долоон хувиар нэмэгдсэн байна. Эсрэгээрээ идэвхтэй биеийн хөдөлгөөн хийдэг хүмүүсийн тоо огцом буурсан боловч судалгааны үр дүн нь калори ихтэй хоол хүнс ид гэсэн үг биш, таргалалттай тэмцэхэд идэх хоолны илчлэгээс илүү биеийн хөдөлгөөн нь чухал үүрэгтэй гэдгийг харуулсан гэж судалгааг зохион байгуулагчид сануулжээ.