Токиогийн захирагчаар анх удаа эмэгтэй улс төрч сонгогдлоо

2016 оны 8 сарын 01

Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулиар анх удаа Юрико Коикэ хэмээх эмэгтэй үнэмлэхүй ялалт байгуулан Токиогийн захирагч болжээ. Энэ талаар тус хотын сонгуулийн хорооноос мэдэгдсэнийг ТАСС уламжлав. Тэрээр сонгуульд дэмжиж ажилласан бүх хүмүүст талархлаа илэрхийлжээ.

Японы Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан 64 настай Юрико Коикэ Токиогийн захирагчаар сонгогдсон анхны эмэгтэй болсон байна. Юрико Коикэ Египетийн Каирын их сургуулийг дүүргэж, хувийн телевизид хөтлөгчөөр ажиллаж байсан аж. Хожим улс төрд орсон бөгөөд Хүрээлэн буй орчны яамыг толгойлж байгаад дараа нь Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайдаар ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35035
0 эможи
keyboard_arrow_up