Хулгай луйвраас сэргийлэн тусламжийн хөтөлбөрүүдийнхээ заримыг зогсоов

2016 оны 7 сарын 28

Сирийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх зарим хөтөлбөрүүдээ АНУ зогсоохоос аргагүйд хүрчээ. Энэ нь зуучлагчдын зүгээс хулгай, луйвар хийж байж магадгүй гэсэн болгоомжлолтой холбоотой гэж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ төлөөлөгчид мэдэгдсэнийг “Вашингтон пост” сонинд иш татан дурджээ.

Хулгайлан завших явдал гарч байгаа тухай асуудлыг АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын олон улсын асуудал эрхэлсэн байнгын хороо авч хэлэлцсэн байна. Энэ тухайд USAID агентлагийн Ерөнхий байцаагч Энн Калвареси Барр хэлэхдээ “бид сайн санааны үүднээс тусалж байхад "муу хүмүүс" баяжиж хөлжихийн тулд Сирийн оршин суугчдад нэн шаардлагатай хүнс, хувцас, эм болон бусад тусламжийн зүйлсээс хумсалж байна” гэжээ.

Энэ талаар тус агентлаг 116 гомдол хүлээн авч, 25 хэрэгт мөрдөн шалгалт явуулж байгаагаас гадна 239 сая долларын гэрээ хэлцлийг цуцалжээ.  

USAID-ийн төлөөлөгч Бен Эдвардсын ярьснаар, сиричүүдэд тусламж хүргэх явцад хулгай луйвар гарч байгааг мэдсэн агенлагийн удирдлага Туркт хэрэгжүүлж байсан хэд хэдэн хөтөлбөрөө цуцалж, АНУ-аас мөнгө авдаг зарим үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаа зогсоосон аж. Тухайлбал, хяналтыг чангатгаж, агуулахууд дахь барааны хэмжээг багасгасан байна. Зарим барааны нийлүүлэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сард зогсоосны улмаас Алеппо хотын эмнэлгүүд хаагдахад хүрч байжээ.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34965
0 эможи
keyboard_arrow_up