Хиллари Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны эмэгтэй боллоо

2016 оны 7 сарын 27

АНУ-д Ардчилсан намын их хурал хоёр дахь өдрөө Филаделфи хотод үргэлжилж байна. Энэхүү хурлаар намын төлөөлөгчид Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон, Берни Сандерс нарын хэнийг нь дэмжиж байгаагаа олонд мэдээллээ. Хэдийгээр Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон ч Берни Сандерсийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хүмүүс олон байгаа юм. Филаделфи хотын гудамжаар Берни Сандерсийг дэмжигчид уриа лоозон барин, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. АНУ-д Ардчилсан намын хурлын эхний өдөр Вермонт мужийн сенатч Берни Сандерс хэлэхдээ "Хиллари Клинтон АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч байх ёстой. Түүнд ямар ч өрсөлдөгч байхгүй" гэж хэлж, намын гишүүддээ түүнийг дэмжихийг уриалсан. Тэгэхээр түүнийг дэмжигчид одоо ч хүчтэй байр сууриа илэрхийлсээр байгаа нь тун сонирхолтой байна.

Өнгөрсөн Баасан гарагт “Wikileaks” ардчилсан намын удирдлагын 20 мянган имэйлийг олонд ил болгосон. Ингэснээр намын удирдлагууд Хиллариг сунгаанд ялалт байгуулахыг анхнаасаа дэмжиж байсан гэдэг нь тодорхой болсон. Энэхүү үйл явдлаас болж Берни Сандерсийг дэмжигчид нэмэгдсэн байна. Түүний цагийн ажлын хөлсийг 15 доллар болгох, марихуанаг хуульчлах зэрэг мөрийн хөтөлбөрт багтсан ажлыг дэмжсэн хүн олон байжээ. Маргааш энэхүү хурлын сүүлийн өдөр юм.

Найман жилийн өмнө Хиллари Клинтон Барак Обамад ялагдаж байсан бол энэ удаа Хиллари Клинтон ялалт байгуулж Барак Обама түүнд зориулж үг хэлэх гэж байна. Намын их хурлын хаалтанд уламжлал ёсоор Хиллари Клинтон олон нийтэд хандаж үг хэлэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа зөвшөөрсөн мэдэгдлээ албан ёсоор зарлана. Ингэснээр 11 дүгээр сарын 8-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулиар АНУ-ын ард иргэд Дональд Трамп, Хиллари Клинтон хоёрын аль нэгийг сонгох нь баталгаажих юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34934
0 эможи
keyboard_arrow_up