“Рио-2016”-ын үеэр зика вирус тархах магадлал бага гэлээ

2016 оны 6 сарын 15

Бразилд олимпын наадам зохион байгуулснаар “зика” вирус тархах эрсдэл маш бага байна хэмээн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Тус байгууллагын шинжээчид “Олимпын тоглолтыг Рио-де-Жанейро-гоос өөр газарт зохион байгуулах, хойшлуулах эсвэл цуцлах ямар ч шаардлага байхгүй. Судалгаагаар ирэх наймдугаар сард  Риод шумуул харьцангуй багатай байх бөгөөд уг вирус тархсан улс орон луу явахыг хориглох болон худалдааг хязгаарлах нь буруу зүйл гэжээ. Харин “Рио-2016” олимпийн наадмыг жирэмсэн эмэгтэйчүүд үзэхгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь зика вирусын халдвар нь ургийн тархины хөгжлийг зогсоодог аж. Энэ удаагийн олимпыг 380 мянга гаруй гадаадын иргэн үзэж сонирхоно гэх тооцоог Бразилын албаны хүмүүс гаргаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34521
0 эможи
keyboard_arrow_up