Антарктид тив дулаарлын эсрэг дархлаатай

2016 оны 6 сарын 03

Хар салхи нь Антарктид тивийг дэлхийн дулаарлын нөлөөнөөс хамгаалдаг болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.

Антарктид тив хөлдүү хүйтэн хэвээр нь байдгийн учир нь гэвэл, хүчтэй салхи нь далайн ёроолын хүйтэн усыг далайн гадаргуу дээр гаргадагтай холбоотой гэнэ. Үүнийг Вашингтоны Их Сургууль болон Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн явуулсан судалгаагаар тогтоожээ.

Далайн гүний хүйтэн ус нь олон мянган жилийн хугацаанд агаар мандлын нөлөөлөлд ороогүй учраас дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй нүүрстөрөгчийн давхар ислийн нөлөөнд өртөөгүй гэдгийг эрдэмтэд тайлбарласан байна.

Арктикийн мөсөн гадаргуу хэдийгээр аажмаар хайлж багасч байгаа боловч Антарктидын далайн усны температур хүйтэн хэвээрээ байгаа  гэдгийг судлаачид дурджээ. Гэсэн хэдий ч цаг уурын өөрчлөлт нь төсөөлж байснаас илүү хурдтайгаар байгаль орчин, хүмүүсийн амьдралд нөлөөлж байгааг тэд анхааруулаад, түүний сөрөг үр дагаврыг багасгахын тулд хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34249
0 эможи
keyboard_arrow_up