Германд онцгой байдал зарлалаа

2016 оны 6 сарын 02

Германы өмнөд нутагт үргэлжилсэн бороо орж, үер буусантай холбогдуулан тус улсын хэд хэдэн хотод онц байдал зарлажээ. Бавари хотын өмнөд хэсэг үерт автсаны улмаас дөрвөн хүн амиа алдаж, хэдэн арван хүн ор сураггүй алга болсон хэмээн DW мэдээллээ. Хотын Ротталь-Инн дүүрэг гамшигт хамгийн ихээр өртөөд байгаа аж. Тус дүүргийн ихэнх байшин барилга, автомашинууд үерт автаж, хүмүүс гэр орноосоо гарах боломжгүй болжээ. Өчигдөр орой 350 гаруй хүүхэд сургуулийн байрандаа хонохоос өөр аргагүйд хүрчээ. Иймээс аврах багийнхан иргэдийг нисдэг тэргээр аварч байгаа юм. Бавари хотын 9000 гаруй барилга байшин үерт автсан бөгөөд үерийн улмаас учирсан хохирол хэдэн зуун мянган еврод хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Үерийн улмаас Бавари хотын дүүргүүдийн цахилгаан тасарсан юм. Аврах багийнхан цахилгаан хангамжийг сэргээх гэж оролдож байгаа боловч үер үргэлжилсээр байгаа нь эрчим хүч сэргээхэд саад учруулжээ. Үүнээс гадна Ханновер, Дюссельдорф хотуудад мөн адил үерийн улмаас онц байдал зарлаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34222
0 эможи
keyboard_arrow_up