Барак Обама: "Өнгөт арьстан" гэдэг үгийг дахин хэрэглэхгүй
2016 оны 5 сарын 31
Барак Обама "Өнгөт арьстан" гэсэн үгийг хуулинд хэрэглэхгүй байх хуулийн төсөлд гарын үсэг зурсан талаар lenta.ru мэдээллээ. Тус хуулийн төслийг Нью-Йоркоос сонгогдсон гишүүн хатагтай Грейс Менг өргөн барьсан байна. "Өнгөт арьстан" гэсэн үг нь хүмүүсийг гадуурхсан хэлбэр гэж үзсэн учир тус үгийг хуулийн заалтнаас авах нь зүйтэй гэж үзсэн учраас тус хуулийг санаачилсан байна. Энэ үеэр Барак Обама "Өнгөт арьстан гэдэг үг хуулинд байхгүй боллоо. Их баяртай байна" хэмээсэн байна. Төслийг өргөн барьсан Грейс Менгийн хувьд Америк конгресст гишүүн болсон анхны Ази эмэгтэй юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34133
0 эможи