Аюулгүй байдлын улмаас ЦАГААН ОРДОНГ хаажээ

2016 оны 5 сарын 31

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн албаны өрөөнд эргэн ирсний дараахан энэ явдал болсон байна.

Одоогийн байдлаар, Цагаан ордны нууц албаныхан тус байгууламжийн хойд хэсэгт байж болзошгүй аюулын тухай мэдээллийг судалж байгаа аж. Гэрчүүдийн өгүүлж буйгаар, Цагаан ордны ойролцоо химийн хамгаалалтын мэргэжилтнүүдийн баг болон “Түргэн тусламж”-ийн машинууд олон байгаа гэнэ.

Энэхүү үйл явдал Цагаан ордны нутаг дэвсгэр дээрээс олдсон сэжиг бүхий боодолтой зүйлтэй холбоотой бололтой. Уг боодлыг хашаа давуулж шидсэн байж болзошгүй аж.

Үүнтэй холбогдуулан нэг хүнийг баривчлаад байгаа бөгөөд одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны эх сурвалжид алга байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34091
0 эможи
keyboard_arrow_up