Олимпын хамгийн том хотхоныг Рио-Де-Жанейрод босгожээ

2016 оны 5 сарын 30

Ирэх наймдугаар сард болох Олимпын наадам, есдүгээр сард болох Паралимпын наадамд оролцох 18 мянга орчим тамирчид болон албаны хүмүүсийн байрлах Олимпын хамгийн том хотхоныг Рио-Де-Жанейро хотод барьж байна.

Үүнийг Олимпын хотхон гэхээсээ илүүтэй Олимпын хот гэж нэрлэж болох юм. “Рио-2016” наадмыг зохион байгуулагчдын ярьснаар, энэ нь хамгийн олон хүний багтаамжтай Олимпын хотхон болох юм.

Үүнээс гадна 13 мянга орчим сайн дурынхан Рио хотод ирсэн хүндэт зочдод үйлчлэх ажээ. Уг хотхон нь Рио хотын баруун өмнөд хэсэг дэх Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд байрлах бөгөөд 3604 өрөө бүхий 31 өндөр барилгаас бүрдэж байна.

Мөн худалдааны төв, банкнууд, эмнэлэг, биеийн тамирын заал, шуудан, гоо сайхны салон, худалдааны төвүүд зэрэг үйлчилгээний газруудыг уг хотхонд байгуулжээ.

Харин тамирчдад зориулан 200 мянган хав. дөр.м талбайд амралтын газар, тоглоомын өрөө, ногоон байгууламж, унадаг дугуйн зам, усан сан зэргийг барьсан байна.

Хотхоны эргэн тойронд 24 цагийн турш автобусаар үйлчлэхийн зэрэгцээ “Боинг 747” тийрэлтэт онгоц багтах хэмжээтэй аварга том ресторан ажиллаж, өдөрт 60 мянга гаруй хүний хоолыг бэлтгэж, үйлчлэх ажээ.

Олимпын хотхоны захирал Марио Чиленти ярихдаа “Олимпын цогцолборын барилгын ажил дууссан бөгөөд тамирчдын суух өрөөнүүдэд тавилга байрлуулах ажил 70 хувьтай байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34035
0 эможи
keyboard_arrow_up