Шинзо Абэ: Асуудлыг бодитоор харж, шийдлийг эрэлхийлэх нь чухал

2016 оны 5 сарын 30

Японд болсон “Их 7”-ийн удирдагчдын уулзалт өндөрлөж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ хаалтын үг хэллээ. Тэрбээр “Дэлхийн эдийн засгийн талаарх сөрөг дүгнэлт шийдлийг авчрахгүй. Гэхдээ асуудлыг бодитоор харж, шийдлийг эрэлхийлэх нь чухал" гэдгийг онцолсон байна. Өмнө нь Шинзо Абэ “Дэлхийн эдийн засагт шаардлагатай арга хэмжээ авахгүй бол 2008 онд “Lehman Brothers”-оос үүдэлтэй гэнэтийн шок үүссэн шиг нөхцөл байдал бий болоход ойрхон байна” гэх байр суурь баримталж

байсан юм. Хэдий тийм боловч эдгээрийг үл харгалзан гэнэтийн шок бодитойгоор гарч ирэх юм уу, эсвэл газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг болоогүй нөхцөлд Япон улс 2017 оны дөрөвдүгээр сараас худалдааны татвараа нэмнэ гэсэн юм. Үүнээс гадна “Их 7”-ийн Төр засгийн тэргүүнүүд БНХАУ-ын түүхий эдийн нийлүүлэлт хэт ихсэж, зах зээлд илүүдэл үүсгэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд үүний эсрэг нэгдсэн арга хэмжээ авахаар болсон юм. Ялангуяа гангийн салбарыг илүү онцолж байлаа. Үүнтэй холбогдуулан Дэвид Кэмерон Их Британийн санаачилсан дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих хууль үр дүнгээ өгч байгааг мөн онцолсон юм. Харин Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “БНХАУ-ын гангийн хэт үйлдвэрлэл Европын үйлдвэрлэгчдэд хүндээр тусч байгаа” гэсэн юм. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр аюул заналхийлэл дагуулсаар байгаа” гэдгийг онцолсон бол Францын Ерөнхийлөгч BREXIT-ийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Шимад болсон “Их 7”-ийн уулзалтад оролцсоныхоо дараа Хирошимад зочиллоо. Одоогоос 71 жилийн өмнө Дэлхийн II дайны төгсгөлд АНУ-ын тал Хирошимад хаясан атомын бөмбөгдөлтийн улмаас 150 мянган хүн амиа алдсан гэх тооцоо байдаг. Барак Обама Хирошимад зочилсон нь дээрх үйл явдлаас хойш АНУ-ын Ерөнхийлөгч Хирошимад айлчилсан анхны тохиолдол болсон юм. Тэрбээр атомын бөмбөгдөлтөд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд өөрийн биеэр оролцож, бөмбөгдөлтөд өртсөн хохирогсдын төлөөлөлтэй уулзсан байна. Мөн "Хирошимагийн түүхээс суралцаж цөмийн зэвсэггүй ирээдүйг цогцлоох ёстой" гэдгийг онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34012
0 эможи
keyboard_arrow_up