Чилид “Kinder” шоколад, “Макдональдс”-ийн “Happy Meal”-ийг хоригложээ

2016 оны 5 сарын 27

Чилийн Засгийн газар хэт таргалалттай тэмцэх зорилгоор алдарт “Kinder” өндгөн шоколад, “Макдональдс”-ийн “Happy Meal” гэх хүүхдийн хоолны иж бүрдэл болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглосон байна.

Дэлхий дахинд сургамж, жишээ болог гэсэн үүднээс энэ арга хэмжээг авч байна гэж Чилийн Сенатын гишүүн, эмч мэргэжилтэй Гвидо Жирарди мэдэгдэв. Тэрбээр хүүхдэд чиглэсэн хуурмаг сурталчилгаатай тэмцэх аян өрнүүлэхийн тулд Чилийн парламентад уг хуулийн төслийг өргөн барьжээ.

“Kinder” өндгөн шоколад, “Макдональдс”-ийн “Happy Meal” зэрэг нь хүүхдүүдийг хуурах  гэсэн наймааны арга заль. Эдгээр бүтээгдэхүүн нь их хэмжээний сахар, давс, тос агуулдаг гэж Чилийн Эрүүл мэндийн яамны ажилтан Тито Писарро ярьсан байна.

Тэрбээр хэлэхдээ, өнөөгийн хүмүүсийн хоол хүнсийг хоол тэжээл судлалын мэргэжилтний нүдээр харвал тун "онцгүй" байна гэжээ.

Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет хүүхдийн эмч бөгөөд тэрбээр таргалалттай тэмцэхээ амласан байна. Тус улсад таргалалтын асуудал Өмнөд Америкийн бусад орнуудтай харьцуулахад илүү хурцаар тавигдаж байгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага 2015 оны тайландаа дурджээ. Чилийн эрэгтэйчүүдийн 23 хувь, эмэгтэйчүүдийн 32 хувь нь хэт таргалалттай ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33942
0 эможи
keyboard_arrow_up