Хиллари Клинтон Төрийн Департаментийн хууль, дүрмийг зөрчсөн

2016 оны 5 сарын 27

АНУ-ын Төрийн Департаментийн шинжээчид "Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байх хугацаандаа хувийн и-мэйл-ийг Төрийн ажилд ашиглаж байсан нь Төрийн Департаментийн хууль, дүрмийг зөрчсөн хэрэг" гэх албан дүгнэлт гаргалаа. Түүнчлэн албан ажилдаа хувийн и-мэйл ашиглах зөвшөөрлийг Хиллари Клинтонд олгож байсан удаагүй болохыг онцолжээ. Энэхүү дүгнэлт нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа түүний хувьд хүндхэн цохилт болж байгаа юм. 2009-2013 онд Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд энэ хугацаандаа хувийн и-мэйлээрээ дамжуулан 60 мянга орчим захидал илгээж, хүлээн авсан байна. Харин Хиллари Клинтон болон түүний зөвлөхүүд и-мэйлийн тэн хагас нь түүний албан ажилтай холбоотой байсан бөгөөд бүгдийг нь Төрийн Департамент руу дамжуулж байсан талаар мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлээд байгаа энэ үед дүгнэлт нь Бүгд найрамдахчуудын хувьд чухал "зэвсэг" болно гэж Төрийн Департаментаас мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33913
0 эможи
keyboard_arrow_up