Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ, Их Британийн удирдагчидтай уулзана

2016 оны 5 сарын 26

Өнөөдөр Японы Исэ-Шимад “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалт эхлэх гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтын өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ, Их Британийн удирдагчидтай хоёр талт уулзалт зохион байгуулахаар болжээ. Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хийх уулзалтаар Япон дахь АНУ-ын цэргийн баазын албан хаагчид, ажилтнуудыг гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх дорвитой арга алхам хэрэгжүүлэх шаардлагыг хөндөн тавих юм.

Окинава аралд оршдог АНУ-ын цэргийн баазын ажилтан, Америкийн иргэн эрэгтэй Япон эмэгтэйн амийг бүрэлгэсэн хэргээр өнгөрсөн 7 хоногт баривчлагдсан юм. Энэ явдал Японы иргэдээс ширүүн шүүмжлэл дагуулж, тус улс дахь Америкийн баазын үйл ажиллагааг зогсоохыг шаардсан жагсаал Окинавад дахин өрнөж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Америкийн баазын албан хаагчид, ажилчдын сахилга батыг сайжруулах, гэмт хэргийн гаралтыг таслан зогсоох асуудлыг хөндөхөөр болжээ.

Мөн хоёр орны удирдагчид дэлхийн эдийн засаг, дүрвэгчдийн асуудал болон “Их-7”-гийн уулзалтаар хөндөгдөх бусад гол сэдвээр яриа хэлэлцээ өрнүүлэх юм байна. Япон, Их Британийн Ерөнхий сайд нар мөн асуудлаар хэлэлцэнэ. Түүнчлэн Европын холбооны гишүүнчлэлээсээ татгалзах эсэх тухай асуудлаар ирэх сард бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдах гэж байгаа. Энэ санал асуулга дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухайд ч Шинзо Абэ, Дэвид Кэмерон нар хэлэлцэхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33850
0 эможи
keyboard_arrow_up