“Google” татвараас зайлсхийсэн үү

2016 оны 5 сарын 26

Францын Цагдаагийн байгууллага “Google”-ийн Парис дахь оффисийг нэгжжээ. "Le Parisien" сонины мэдээлснээр орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 05.00 цагийн үед Францын хууль сахиулагчид “Google”-ийг татвар төлөхөөс бултсан гэх үндэслэлээр оффист нь нэгжлэг хийсэн байна. Харин “Google” компани "Францын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг" гэж мэдэгдээд байгаа аж. Франц улсад аж ахуйн нэгжүүдийн орлогын татвар 33.3 хувь байдаг бол Ирландад 12.5 хувь байдаг. Тиймээс “Google” компани Францын компаниудаас авсан зар сурталчилгааны орлогоо Ирландад бүртгүүлж, татвараас зайлсхийж байна гэж Францын тал үзжээ. Тухайлбал “Google”-ийн толгой компани “Alphabet” Европт үйл ажиллагаа явуулдаг улсын татварын байгууллагуудад бага татвар төлдөг гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Зөвхөн Франц улс л гэхэд “Alphabet”-ийг 1.6 тэрбум еврогийн татвараас зайлсхийсэн гэж үзэн, ийм хэмжээний татварыг нэхэмжилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33847
0 эможи
keyboard_arrow_up