“Зика” вирусын төрлийн шинэ вирус илэрчээ

2016 оны 5 сарын 25

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хамгийн анх Африкт илэрч, Латин Америкийн орнуудаар тархаад буй “Зика” вирустэй ижил төрлийн өөр нэгэн вирус илэрсэн талаар мэдээллэжээ. Энэхүү вирус Африкийн баруун хэсэгт орших арлын улс болох Кабо Верде-д тархсан талаар ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал М.Моёт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тус вирус Бразилаас орж ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа боловч вирус хэрхэн тархсан чиглэлийг нарийн тогтоогоогүй байгаа аж.

ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал М.Моёт хэлэхдээ, уг вирус нь Өмнөд Америкийн нутгаас халин тархаж, Африк тивийг чиглэж байгаад сэтгэл зовниж байгаагаа хэлжээ. Тэрбээр жирэмсэн эмэгтэйчүүдийг шумууланд хазуулахаас сэрэмжлүүлэхийн тулд дорвитой арга хэмжээ авахыг Африкийн орнуудад хандан анхааруулсан байна. Эрдэмтэд “Зика” вирус болон микроцефали хоорондын хамаарлыг судалж, тархины төрөлхийн гажигтай хүүхэд төрдөгийг тогтоосон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33810
0 эможи
keyboard_arrow_up