“Coca-Cola” үйлдвэрлэлээ зогсоолоо
2016 оны 5 сарын 25

Венесуэль улс элсэн чихрийн хомсдолд орсны улмаас “Coca-Cola” компани тус улс дахь үйлдвэрлэлээ зогсоожээ.
Энэ талаар компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Керри Тресслер “Венесуэль дэх элсэн чихэр нийлүүлэгч байгууллагууд үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа бидэнд мэдэгдсэн” хэмээжээ.
“Coca-Cola” компани энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийлүүлэгчидтэй болон төрийн байгууллагуудтай хэлэлцээ хийж буй аж.
“Coca-Cola” нь Венесуэльд түүхий эдийн хомсдолоос болж үйлдвэрлэлээ зогсоож байгаа анхны том компани биш юм.
Тус компаниас өмнө “Kraft Heinz Company”, “Clorox” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа зогсоожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









33782
0 эможи