“Хааны эрэлд” сургуулилтад Камбожийн 45 цэрэг оролцож байна
Өчигдөр Монголд эхэлсэн “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилтад Камбожийн 45 цэрэг оролцож байна.
Энэ сарын 22-ноос ирэх сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх уг удаагийн цэргийн хээрийн сургуулийг Монголын Зэвсэгтт хүчин зохион байгуулж байгаа юм.
Цэргийн энэ сургуулилт нь олон орны цэргүүдтэй туршлага, мэдлэгээ солилцох сайхан боломжийг Камбожийн цэргүүдэд олгож байна. Мөн манай цэргүүдийн энхийг сахиулах ажиллагааны чадварыг сайжруулна гэж тус улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, генерал М.Самфан мэдэгдэв.
Энэ жилийн хувьд 40 гаруй орны 1000 гаруй цэргийн албан хаагчдыг хамран зохион байгуулагдаж буй “Хааны эрэлд” сургуулилтад Камбожийн цэргүүд дөрөв дэх удаагаа оролцож байна.