Холбоо тасарсан онгоцыг хайж байна

2016 оны 5 сарын 19

Радарын дэлгэцээс алга болж холбоо тасарсан EgyptAir компанийн 59 зорчигчтой “Airbus A320-232” нисэх онгоцыг эрж хайх ажлыг Египетийн албаныхан эхлүүлжээ. Францын нийслэл Парис хотоос Каирыг чиглэн нислэг үйлдэж явсан Египетийн нисэх онгоц орон нутгийн цагаар өнгөрсөн шөнө 02.45 цагт радарын дэлгэцнээс алга болсон аж.  

Египетийн “EgyptAir” компанийн “MS804” нислэг орон нутгийн цагаар 23.09 цагт хөөрсөн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр “Airbus A320-232” нисэх онгоц нислэгийн хуваариас 15 минутаар хоцорч хөөрсөн гэнэ.

Олон улсын нислэгийн хяналтын “Flightradar24” үйлчилгээний мэдээллээр нисэх онгоц Газар дундын тэнгис дээгүүр 11 мянган метрийн өндөрт нислэг үйлдэж явахдаа радарын дэлгэцнээс алга болжээ. Нисэх онгоц Египетийн агаарын орон зайд нэвтрэхээс 10 минутын өмнө холбоо тасарсан байна.

Өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард “EgyptAir” компанийн Александриа хотоос Каир хүрэх орон нутгийн нислэгийг нэгэн эрэгтэй хуурамч тэсрэх бөмбөгөөр сүрдүүлэн барьцаалж, Кипр улсад газардуулж байсан юм.

Эх сурвалж: CBS news

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33497
0 эможи
keyboard_arrow_up