“Apple”-ийн Гүйцэтгэх захирал Энэтхэгт зочилно

2016 оны 5 сарын 19

“Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук Энэтхэг улсад бизнес аялал хийх гэж байна. Тэрбээр Энэтхэгийн өмнөд мужийн нийслэл Хайдарабад дахь цахим газрын зураг хөгжүүлэлтийн төвөө танилцуулах хүлээлттэй байгаа юм. Мөн ойрын эх сурвалжийн мэдээлснээр “IOS” систем хөгжүүлэгчдэд зориулсан тусгай программаа танилцуулах юм байна. “Apple”-ийн удирдлага Энэтхэг дэх анхны албан ёсны дэлгүүрээ нээх зорилгоор хэд хэдэн хэлэлцээр хийгээд байгаа юм. Гэхдээ Гүйцэтгэх захирлын энэ удаагийн аяллаар борлуулалтын төв нээх асуудлаар тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй байна. “Counterpoint” судалгааны байгууллагын дүгнэлтээр хэрэв “Apple” зорилтоо биелүүлж чадвал ирэх таван жилд Энэтхэгт нэг тэрбум ухаалаг гар утас борлуулах боломжтой юм. Өнөөг хүртэл хамгийн том боломжид тооцогдож байсан БНХАУ-ын зах зээл ханаснаар “Apple”, “Samsung” зэрэг компаниуд Энэтхэгийг түлхүү сонирхох болжээ. Ухаалаг гар утасны гол худалдан авагчид тооцогддог Энэтхэгийн дундаж давхаргын иргэдийн тоо 2020 он гэхэд өнөөгийн түвшнээс дөрөв дахин өсч, 200 саяд хүрэх хүлээлттэй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33477
0 эможи
keyboard_arrow_up