Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранг хаана

2016 оны 5 сарын 12

Дадааб хот дахь дүрвэгсдийн хуаранг хааж, тэнд байгаа хэдэн зуун мянган хүмүүсийг эх орон руу нь буцаах эсвэл бусад орон руу шилжүүлэх хуваарийг боловсруулж байна гэж Кенийн Дотоод хэргийн яам мэдэгдсэнийг НҮБ-ын тусламжийн байгууллагууд буруушаалаа.

"Бид улс орныхоо аюулгүй байдлын асуудлыг хойш тавиад  хөрш орнууд болон тусламж хэрэгтэй хэн бүхэнд туслах чин хүсэлтэй байдаг. Гэхдээ одоо харин бидний хувьд өөрийн орны иргэдийн аюулгүй байдалд анхаарах цаг болжээ" хэмээн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Дэлхийд хамгийн томд тооцогдох дүрвэгсдийн энэ хуаранг хаах болсон нь “Кени улсын үндэсний аюулгүй байдалд үүсч буй хүндрэлтэй" холбоотой аж. Түүнээс гадна, энэ хуаран Сомалид төвтэй “аль-Шабааб” гэх мэт террорист байгууллагын гишүүдийн хувьд орогнодог газар нь болоод байна гэж Кенийн Засгийн газар үзэж байна. Хуаранд одоогоор 330 мянга орчим дүрвэгсэд толгой хоргодож байгаагийн ихэнх нь Сомали улсын иргэд юм.

Сомалид дэгдсэн иргэний дайнаас дайжсан хүмүүсийг хүлээн авч байрлуулахын тулд уг хуаранг 1991 онд байгуулсан байна. Харин 2011 онд Сомалид өлсгөлөн, ган гачиг болсны улмаас олон тооны дүрвэгсэд энэ хуаранд амьдрах болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33153
0 эможи
keyboard_arrow_up