“Toyota Motor”-ийн ашиг буурах төлөвтэй байна

2016 оны 5 сарын 12

“Toyota Motor” компанийн жилийн ашиг буурч магадгүй байна. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаан дахь анхны тохиолдол болох юм. Гуравдугаар сард дуусгавар болсон санхүүгийн жилийнх нь цэвэр ашиг 35 хувиар багасаж, 1.5 их наяд иен буюу 13.8 тэрбум ам.доллар болох төлөвтэй байгаа талаар “Toyota Motor”-оос мэдээлсэн байна. Үүнээс өмнө тус компанийн Ерөнхийлөгч Акио Тоёода гурван жил дараалан жилийн ашгаа түүхэнд байгаагүй өндөр хэмжээгээр нэмэгдүүлсэн ажээ. Иенийн ханш суларсан нь “Toyota Motor”-ийн экспортод гаргадаг “Corolla”, “Lexus RX SUVs” зэргээс олох орлого өсөхөд мөн нөлөөлсөн байна. Харин энэ санхүүгийн жилийн хувьд ашиг буурахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Тухайлбал Японоос бусад оронд шинэ үйлдвэрүүд байгуулахаас гадна иенийн ханш энэ жил ам.долларын эсрэг 10 хувиар чангарсан нь борлуулалтын ашигт нөлөөлсөн байна. Мөн “Toyota Motor”-ийн АНУ-ын зах зээл дэх борлуулалтын өсөлт ч буурсан ажээ. Ялангуяа зөвхөн валютын ханшийн зөрүүнээс болж үйл ажиллагааны ашиг нь 935 тэрбум иенээр буурна гэж тус компани таамаглаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33128
0 эможи
keyboard_arrow_up