Авлига нь дэлхийн эдийн засагт 2 их наяд долларын хохирол учруулдаг

2016 оны 5 сарын 12

ВАШИНГТОН. /VOA/. Авлига, хээл хахууль хэмээх үзэгдлийн улмаас жил бүр дэлхийн эдийн засагт хоёр их наяд долларын хохирол учирч байна. Энэ бол ядууралтай тэмцэх, ажлын байр бий болгох, байгаль орчныг хамгаалахад зарцуулж болохоор их хэмжээний мөнгө юм гэж Олон улсын валютын сан /ОУВС/ мэдэгдлээ.

Авлигад зарцуулсан мөнгөний хэмжээ дэлхийн ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж байна гэж ОУВС тооцоолжээ.

Авлигад зарцуулж буй эдийн засгийн шууд зардлууд тодорхой боловч шууд бус зардлууд тодорхой бус байгаа учраас эдийн засгийн өсөлт сул, орлогын тэгш бус байдал газар авсаар байна гэж ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард онцлон дурдсан байна.

“Авлига нь Засгийн газарт итгэх итгэлийг болон иргэдийн ёс зүйн хэм хэмжээг ганхуулан сулруулж байна. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид төрийн албан хаагчид нь шударгаар ажилладаг тийм улс орнуудыг хайдаг. Учир нь авлига, хээл хахууль өгөхгүй гэсэн баталгааг хөрөнгө оруулагчид хүсч байгаа юм” гэж тэрбээр хэлжээ.

“Авлига гэдэг бол хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд төрийн албан тушаалыг урвуулан ашиглах явдал юм. Гэтэл үүн дэ эр татвараас зайлсхийх, татвараас чөлөөлөгдөх зэрэг асуудал нэмэгдэж байгаа нь иргэдийн татвар төлөх сонирхлыг бууруулж байна” гэж ОУВС-гийн тэргүүн тайлбарлан ярилаа.

Үүнээс гадна авлига, хээл хахууль банкны тогтолцоог сулруулж, хүмүүсийг санхүүгийн зах зээлээс хөндийрүүлдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33109
0 эможи
keyboard_arrow_up