Парист автомашингүй өдрийг тэмдэглэв

2016 оны 5 сарын 10

ПАРИС. /АР/. Өнгөрсөн ням гарагт Парисын алдарт “Champs-Elysees” өргөн чөлөөнд автомашингүй өдрийн арга хэмжээ болж, түүнд олон мянган хүн оролцжээ.

Францын нийслэл Парис хотын эрх баригчид агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор сар бүрийн эхний ням гарагт тус хотын томоохон өргөн чөлөө болон гудамжнуудад автомашингүй өдөрлөг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байна.

“Champs-Elysees” нь  Ялалтын хаалганаас Конкордын ордон хүртэл үргэлжлэх хоёр км урттай  өргөн чөлөө юм. Өдөр бүр 56 мянган гаруй автомашин тус өргөн чөлөөгөөр зорчдог байсан бол өнгөрсөн ням гарагт энэ газарт явган хүмүүс дүүрэн байлаа.

Автомашингүй өдрийг зохион байгуулснаар агаар цэвэршиж, оршин суугчид болон жуулчдад тав тухтай орчин бүрдэнэ гэдэгт найдаж байна гэж Парис хотын дарга Энн Идальго ярив.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32961
0 эможи
keyboard_arrow_up