“Alibaba”-ийн орлого 39 хувиар өсөв
БНХАУ-ын онлайн худалдааны “Alibaba” группын орлого өнгөрсөн I улиралд 39 хувиар өсч, 3.7 тэрбум ам.долларт хүрсэн болохыг тус компаниас мэдээллээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаагаас үл хамааран онлайн худалдааны эргэлт 24 хувиар өссөн нь тус компанийн орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна. Тус улсын хэрэглэгчид мобайл шоппинг үйлчилгээг илүү сонирхох болсон нь “Alibaba” компанийн үзүүлэлтэд дэмжлэг болжээ. Түүнчлэн “Alibaba” компани худалдан авалтыг дэмжих клауд үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр тус группын идэвхтэй хэрэглэгчийн тоо өсч, 410 саяд хүрсэн байна. Санхүүгийн тайлан гарсны дараа дээрх компанийн хувьцааны ханш пүрэв гарагт Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 3.97 хувиар өсч, хаагджээ.