Илүүдэл жинтэй офицеруудаа тураах хөтөлбөрт албадан хамруулахаар болжээ
БНСУ-ын Батлан Хамгаалах яам цэргийн офицеруудынхаа биеийн жинд хяналт тавих журам хэрэгжүүлэхээр болсон талаар “Mongol radio” уламжлав. Тус журмын дагуу тухайн офицерийн биеийн жинг биеийн өндөрт нь хувааж (㎏/m) "BMI" буюу "Биеийн жингийн индекс" үзүүлэлт гаргах юм байна.
Хэрвээ офицеруудын "Биеийн жингийн индекс" 30 бас түүнээс дээш тоотой гарвал тухайн офицерийг илүүдэл жинтэй байна хэмээн үзэж, найман долоо хоногийн тураах тусгай хөтөлбөрт албадан хамруулж тураах ажээ. Учир нь жин ихтэй, том гэдэстэй офицерууд нь бусад албан хаагчдад буруу үйлгэр дууриал үзүүлж, тэдэнд итгэл үнэлшил өгч чадахгүй гэж БНСУ-ын Батлан Хамгаалах яам үзэж буй юм байна. АНУ, Герман зэрэг улсын БХЯ-д жил бүр офицеруудынхаа биеийн жинг хэмжиж, "Биеийн жингийн индекс" үзүүлэлт гаргадаг ба энэхүү журамд цэргийн бүх офицер хамрагддаг аж.