Алеппо хотод гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэллээ

2016 оны 5 сарын 05

БЕЙРУТ. /TASS/. Сирийн Алеппо хотод 48 цагийн хугацаатай гал зогсоох тохиролцоо 01 цагаас  /орон нутгийн цагаар/ хэрэгжиж эхэллээ гэж “Surya” телевиз өчигдөр мэдээлэв.

Үүний зэрэгцээ Дамаск хотын захын Зүүн Гута дүүрэг болон Латакия мужийн хойд хэсэгт хэрэгжиж буй гал зогсоох тохиролцооны хугацааг сунгасан байна. ОХУ болон АНУ-ын санаачилгаар Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний хооронд хэлэлцээр байгуулж, өнгөрсөн сарын 30-нд мөргөлдөөнийг зогсоосон билээ.

Алеппо хотод явуулж буй цэргийн ажиллагааг зогсоож чадах эсэхээс хамаарч Сирид хэрэгжиж буй гал зогсоох тохиролцооны хэтийн төлөв шийдэгдэнэ гэж шинжээчид үзээд, Алеппо хотод байгаа сөрөг хүчнийхэн болон гал зогсоох тохиролцоонд хамаарагддаггүй “Жабхат аль-Нусра” террорист бүлэглэл хоёрыг хооронд нь ялгахад тун төвөгтэй гэдгийг дурдсан байна. Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийхэн Алеппо хотын хойд, баруун, өмнөд хэсгүүдэд нэг эвсэлд  нэгдэн дайтаж байгаа юм.

Тиймээс Сирийн Засгийн газрын хүчний цэргүүд Алеппо-гийн хаяа хот болох аль-Захра дахь фронтын таван чиглэлд гарсан халдлагуудыг няцаасан байна. Энэ хотод Туркийн талыг баримтлагч лалын шашинтнууд “Жабхат аль-Нусра” бүлэглэлийн бүрэлдэхүүнд байлдаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32706
0 эможи
keyboard_arrow_up