Тед Круз нэрээ татлаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп Индиана мужид зохион байгуулагдсан урьдчилсан санал асуулгад ялалт байгуулсан. Уг санал асуулгын дараа Трампийн гол өрсөлдөгч Тед Круз нэрээ татаж, кампанит ажлаа зогсоож буйгаа албан ёсоор зарласан тухай “CNN” агентлаг мэдээллээ.
Тед “Би иргэний хувиар энэ удаагийн сонгуульд оролцох болно. Бүгд найрамдахчууд энэ удаагийн сонгуульд заавал ялалт байгуулах ёстой” гэж хэлжээ. Нэрээ татсан шалтгаанаа Тед “Индиана мужид ялалт байгуулсан бол би эцсээ хүртэл бодлоо өөрчлөхгүй байсан. Харамсалтай нь бидний бодсноос өөр зүйл боллоо” гэсэн байна.
Ийнхүү Тед нэрээ татсанаар Трамп нам дотроо Жон Кейсистэй өрсөлдөхөөр боллоо.