Шарлотта гүнж нэг нас хүрлээ

2016 оны 5 сарын 03

Кэмбрижийн гүн болон гүнгийн ахайтан нарын бяцхан гүнж Шарлотта өчигдөр нэг нас хүрчээ. Бяцхан гүнжийн төрсөн өдрийг тохиолдуулан Кенсингтон ордноос түүний өхөөрдөм, хөөрхөн зургуудыг нийтэлснийг хүргэж байна. 

Сануулахад өнгөрсөн оны тавдугаар сарын 2-нд Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин Миддлтон Лондонгийн Сэнт Мэри эмнэлэгт амаржсан билээ. Бяцхан гүнжид Шарлотта Элизабет Диана хэмээх нэр хайрласан бөгөөд түүнийг Кэмбрижийн залуу гүнж Эрхэм дээдэс Шарлотта хэмээн албан ёсоор дуудах гэнэ. 

Шарлотта нь Чарльз хэмээх нэрний эмэгтэй хувилбар юм. Энэхүү нэр нь III Георг хааны гэргийн нэр гэдгээрээ алдартай бөгөөд XVIII зуунд ихэд түгээмэл болж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32594
0 эможи
keyboard_arrow_up