Кейт Миддлтон "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимлээ
2016 оны 5 сарын 03
Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон Английн "Vogue" сэтгүүлийн 100 жилийн ойн баярт зориулсан дугаарын ковер болох саналыг найрсгаар хүлээн авчээ. Түүний зургийг Английн нэрт гэрэл зурагчин Жош Оллинс авсан ба "Burberry" брендтэй хамтран ажилласан байна. Эдгээр зургийг энэ сарын 4-нд нээлтээ хийх "Vogue 100: A Century of style" үзэсгэлэнд тавих ажээ. Үзэсгэлэнд "Vogue" сэтгүүлийн шилдэг ковер болсон 1981, 1991, 1994 онд ковер болсон Диана гүнжийн гэрэл зургийг дэлгэн тавих юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32564
0 эможи