Түргэн хоолны газрууд мобайл үйлчилгээг илүүд үзэж байна

2016 оны 5 сарын 02

2020 он гэхэд түргэн хоолны газрууд захиалгынхаа 10 гаруй хувийг ухаалаг гар утсаар авна гэж “Business Insider Intelligence”-ийн шинжээчид тооцсон байна. Ялангуяа хүргэлт үйлчилгээнээс орлогынхоо дийлэнх хэсгийг бүрдүүлдэг пиццаны сүлжээнүүд мобайл үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж байна. “Domino's”, “Papa John's” зэрэг пиццаны газрууд захиалгынхаа дийлэнхийг цахим сүлжээгээр авдаг ажээ. Харин “Pizza Hut”-ийн захиалгын 46 хувийг онлайн хандалт бүрдүүлж байна. “Starbucks”-ийн хувьд I улирлын нийт худалдан авалтын 26 хувийг онлайн аппликейшнээр дамжуулан хийжээ. Захиалга, төлбөр тооцооны системийг нэгтгэсэн “Starbucks”-ийн аппликейшнийг идэвхтэй хэрэглэгчдийн тоо 12 саяар тоологдож байгаа юм. Харин “Macdonals”-ийн удирдлага энэ онд онлайн захиалгын аппликейшнээ турших төлөвлөгөөтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32502
0 эможи
keyboard_arrow_up