Ж.Керри Сирийн асуудлыг хэлэлцэхээр Женевт ирлээ

2016 оны 5 сарын 02

ЖЕНЕВ. /ВВС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Женев хотод айлчилж байна. Тэрбээр Сирид хэрэгжиж байгаа боловч удахгүй нуран унаж мэдэхээр эмзэг болоод буй гал зогсоох тохиролцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилготойгоор энд иржээ.

Тэрбээр Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура болон Саудын Араб, Иорданы Гадаад хэргийн сайд нартай гал зогсоох тохиролцооны талаар яаралтай хэлэлцээ хийнэ.

Эн тэргүүний зорилт бол Алеппо хотын умард хэсэгт дэгдсэн мөргөлдөөнийг зогсоох явдал юм гэж Керри мэдэгдсэн байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 250 гаруй энгийн иргэн Алеппо хотод амиа алджээ.

Алеппо хотод гал зогсоох тухай хэлэлцээ хийж байгаа гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч өмнө нь мэдэгдсэн билээ.

Эмх замбараагүй агаарын цохилт өгч байгаагаа зогсоохыг өөрийн холбоотон болох Сирийн Засгийн газраас шаардахыг ОХУ-д хандан Америкийн тал хүссэн байна. Гэвч Оросын тал болон Сирийн Засгийн газар мэдэгдэхдээ "Алеппо хотод хийж буй агаарын дайралт нь гал зогсоох тохиролцоонд үл хамаарах “Нусра Фронт” бүлэглэлийн эсрэг чиглэсэн" гэж мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32496
0 эможи
keyboard_arrow_up