Б.Обама, В.Путин нар л Сирийн иргэний дайныг зогсоож чадна

2016 оны 4 сарын 29

Гал зогсоох дэглэм хэрэгжиж буй Сирид агаараас цохилт өгчээ. Энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.Сири улсад хэрэгжиж буй гал зогсоох дэглэм зөрчигдсөн талаар НҮБ-аас мэдээллээ. Тус улсад цэргийн ажиллагаа явуулж буй хүчин энэ сарын 27-ны шөнө Алеппо хотноо агаараас цохилт өгчээ.

Цэргийн ажиллагааны улмаас тус хотын “Аль Кудс” эмнэлэг сүйдэж, 30 хүн амиа алдсан хэмээн НҮБ дахь Сирийн асуудал харицсан төлөөлөгч мэргэжилтэн Стаффан де Мистура мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр “НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр гал зогсоох дэглэмийг зөрчсөн ямар ч улс хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. Бид энэ хэргийг шалгана. Буруутанг шийтгэнэ. Мөн өнөөдрөөс эхлэн Сирийн гал зогсоох дэглэм дахин хэрэгжих болно” гэж мэдэгджээ. Амиа алдагсдын ихэнх нь эмч болон хүүхдүүд гэнэ.  Пентагон энэхүү цэргийн ажиллагааны ард Сирийн Засгийн газрын цэргүүд байгаа гэсэн байна.

Харин Сирийн Хүний эрхийн байгууллага “Энэ удаагийн цэргийн ажиллагааны улмаас хамгийн багадаа 200 хүн амиа алдсан. Амиа алдагсдын ихэнх нь Сирийн сөрөг хүчний дэмжигчид. Энэ бол санаатай аллага. Захиалагчийн хүсэлтийн дагуу агаараас цохилт өгсөн” гэж мэдээлжээ.  

Алеппо хотыг бөмбөгдсөнөөс болж НҮБ хүмүүнлэгийн тусламжаа тасалдуулсан байна. Гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлсэний дараагаас НҮБ, тус хотын иргэдэд дөрвөн тонн хүнсний тусламж өгчээ. Ямар улс, холбоотон Сирид цэргийн ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байгаа юм.

Алеппо хотын асуудлаас үүдэн Мистура ОХУ болон АНУ-аас тусламж хүслээ. Тэрбээр “Энэ хоёр улс Сирийн иргэний дайныг зогсоож чадна. Таван жил үргэлжилж буй дайныг зогсоохын тулд эдгээр гүрэн хамтран ажиллаж, олон сая сиричүүдийг аврах хэрэгтэй. Дайсагнасан харилцаагаа зогсоож дэлхийн энхтайвны төлөө хамтран ажиллахыг уриалж байна” хэмээн мэдэгджээ.

Мистура “AFP” агентлагт “Сирийн иргэний дайныг Ерөнхийлөгч Башар аль Ассад бус ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар зогсоож чадна. Тэдэнд дайныг зогсоох нууц төлөвлөгөө байгаа. Сүүлийн 48 цагийн хугацаанд 13 минутад нэг сири хүн амиа алдаж, 27 минутад нэг сири гэр бүл орон гэргүй болж байна” гэж мэдэгдэв. “Обама, Путин нар ганц яриад л таван жил зогсоож чадаагүй галыг зогсоосон. Тэд иргэний дайныг зогсооход хувь нэмрээ оруулах болно” хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгжээ.

В.Путин “Сирийн иргэний дайнд анхаарлаа хандуулан ажиллах сонирхолтой байна. Бид тус улсыг хэт даврагчдаас чөлөөлөхийн тулд бүхий л бололцоогоо ашиглах болно” гэсэн бол Обама “Хэт даврагчдын асуудлаас болж АНУ заналхийлэлд өртөх боллоо. Гэхдээ АНУ-ын байгуулсан олон улсын эвсэл эцсийг нь үзэх болно” гэсэн байна.

Женев хотноо Сирийн асуудлаар олон улсын хамтарсан уулзалт үргэлжилж буй юм. “Харамсалтай нь Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид нэг нэгнээ буруутгаж, иргэний дайныг дэгдээснийхээ төлөө уучлалт гуйхыг шаардаж байгаа нь уулзалтыг гацаахад хүрээд байна. Тэд тохиролцоонд хүрч чадахгүй бол иргэний дайн 10 жил ч үргэлжилж магадгүй юм. Хэтэрхий оройтсон байх вий дээ хэмээн болгоомжилж байна” хэмээн Мистура мэдэгджээ. Ихээхэн найдвар тавьж байсан Женевийн уулзалт үр дүнгүй байгаагийн улмаас эх орноо орхих сиричүүдийн тоо таван саяд хүрэх магадлалтай байна.

“Сиричүүд арга мухардсан. Хэн ч үхэхийг хүсэхгүй шүү дээ” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Хэдий Европын холбоо сиричүүдийн асуудлаар олон улстай тохиролцоо хийхээр төлөвлөж байгаа ч үр дүнгүй байна.

Зүсээ хувиргасан хэт даврагчдаас болж олон улс сиричүүдэд итгэх итгэл алдагдсан. Парисын халдлагын дараа дүрвэгсдэд хилээ нээгээд байсан орнууд аюулгүй байдлын улмаас хилээ хаасан билээ. Хөгшин Европын толгойны өвчин болоод бус дүрвэгсдийн асуудлаар Европын холбоо Туркийн болзолыг хүлээн авсан. “Гэхдээ Европ, Европын холбоо болон НҮБ, Ойрхи Дорнодын хямрал болон Сирийн иргэний дайны буруутан биш. Ассад одоо нуувчаасаа гарч, сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээр хий. Тэдний хүсэлтээр огцор. Тэгээд дараагийн хүндээ асуудалгүйгээр суудлаа өг. Ассадаас болж хэдэн хүн хохирох ёстой юм. Ард түмнээсээ үнэтэй суудал гэж байна гэж үү” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32438
0 эможи
keyboard_arrow_up