“Facebook”-ийн орлого өсч, 5.38 тэрбум ам.долларт хүрэв
“Facebook”-ийн Мобайл сурталчилгааны эрэлт огцом өссөнөөр I улирлын орлого нь 5.38 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн таамгаас давлаа. Энэхүү орлогын 79 хувийг зар сурталчилгааны бизнес бүрдүүлсэн байна. Түүнчлэн хэрэглэгчийн тоо 60 саяар нэмэгдэж 1.65 тэрбумд хүрчээ. Өнгөрсөн улиралд автоматаар тоглогдох видеоны үйлчилгээ, инстаграм сурталчилгааг нэвтрүүлсэн нь төлбөртэй контент түгээх сонирхолтой хэрэглэгчдийг түлхүү татсан байна. Ийнхүү ашиг, орлого өссөнөөр виртуал орчин, хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт өсөх төлөвтэй байна гэж “RBC”-ийн шинжээч Марк Маханей дүгнэжээ. Түүнчлэн "Facebook нь хувьцааг худалдан авагчид шинэлэг сурталчилгаа, видео тоглуулалтын хэлбэр гэхээс илүүтэй ирээдүйд шинэлэг технологи бүтээх боломжийг өндрөөр үнэлж байна" гэж байсан юм. “Facebook”-ийн удирдлага тайлангаа танилцуулахын зэрэгцээ саналын эрхгүй хувьцаа гаргах төлөвлөгөөг зарласан байна.