Барак Обамагийн цахим хуудсыг монгол гэр бүл хөтөлдөг
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн цахим хуудсыг Ч.Ганболд хэмээх монгол залуу эхнэр Г.Дариагийн хамт хөтлөн явуулдаг аж. Тэд Барак Обамагийн цахим хуудсыг хөтлөн явуулаад зогсохгүй, олон нийттэй харилцах ажлыг хариуцан ажилладаг гэнэ.
Ч.Ганболд Дүрслэх урлагийн дээд сургууль, Г.Дариа Бээжингийн уран зургийн академийг төгссөн бөгөөд хосууд “Кентийн мужийн их сургууль”-д хамтдаа суралцан 3D анимешн, компьютер графикийн инженер чиглэлээр эрдмийн зэрэг ахиулан хамгаалжээ.
Тэд “Adobe World Guru Awards”, "iStockMunny Doll" зэрэг томоохон тэмцээнд амжилттай оролцсоноор тэднийг цагаан ордонд ажиллах санал иржээ. Тухайн үед ажлын саналыг бага зэргийн айдастай хүлээн авч байсан хосууд өдгөө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн цахим хуудсыг хөтөлдөг аж.