Трамп ялж, Хилари ялагдлаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намын сунгаанд өрсөлдөж буй эрх баригч Ардчилсан нам, сөрөг хүчин Бүгд найрамдах намынхан өчигдөр Филадельфи, Пенсилтвани, Мариланд, Рөүд Айленд, Дейлавэйр хотноо санал хураалт зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сонгуулийн дүнг өнөөдөр нийтэд танилцуулсан байна.
Ардчилсан намын хувьд Хилари Клинтон, Мариланд хотноо 51.2 хувийн саналаар гол өрсөлдөгч Бен Сандерсийг ялсан ч бусад хотод ялагдал хүлээжээ. Сандерсийн хувьд Пенсилтвани 59.5 хувь, Рөүд Айленд 53.8 хувь, Дейлавэйр 54.1 хувь, Филадельфи 58.9 хувийн саналаар ялалт байгуулжээ.
“Хиларигийн хувьд таруухан өдөр тохиосон бол тэрбумтан Дональд Трампийн хувьд аз гийсэн өдөр байлаа” хэмээн “CNN” агентлаг мэдээллээ. Трамп, Пенсилтвани 39.74 хувь, Мариланд 32.67 хувь, Рөүд Айленд 54.92 хувь, Дейлавэйр 41.10 хувь, Филадельфи 50.1 хувийн санал авч, намын өрсөлдөгчдөө ялжээ. Трамп ийнхүү таван хотод дараалан ялалт байгууллаа.
Санал хураалтын дараа Трамп твиттертээ “Хилари бус Сандерас надтай өрсөлдөх байх” гэж жиргэжээ.
Сандерас дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ Хиларигийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа Ойрхи Дорнодын хямралыг хурцатгасан хэмээн буруутгах болжээ. Сандерасаас болж Хиларигийн дэмжигчдийн тоо эрс багассан болохыг Харвардын их сургуулийн Улс төрийн тэнхимээс явуулсан судалгаагаар тогтоожээ.