Холбооны Мөрдөх товчоо “Apple”-ийн тусламжгүйгээр дахин “iPhone”-д нэвтэрлээ

2016 оны 4 сарын 25

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо “Apple” компанийн эсрэг Калифорнийн шүүхэд үүсгэсэн хэрэг компанийн талд шийдэгдсэний дараа Нью-Йоркт үүсээд байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Бруклинд мансууруулах бодис наймаалцсан этгээдийн гар утсанд нэвтрэхийн тулд АНУ-ын Засгийн газар “Apple”-аас тусламж хүссэн юм. Хэдий тийм боловч уг гар утсанд “Apple”-ийн тусламжгүйгээр нэвтрэх боломжтой болсноор заргаа эргүүлэн татсан байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын Засгийн газар “iPhone” гар утсанд “Apple”-ийн тусламжгүйгээр хоёр дахь удаагаа нэвтэрсэн байна. Өнгөрсөн оны эхний хагаст л гэхэд “Apple” компани гар утсанд нэвтрэхийг хүссэн 5000 албан хүсэлт авсан гэдгээ мэдэгджээ. Сан Бернардиногийн халдлагыг үйлдсэн этгээдийн гар утсанд нэвтрэхийн тулд гуравдагч талын үйлчилгээг авснаар Холбооны Мөрдөх Товчоо 1.3 сая ам.доллар зарцуулсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32189
0 эможи
keyboard_arrow_up