Обамагийн айлчлалын үеэр Лондонд нисгэгчгүй аппаратыг хориглоно

2016 оны 4 сарын 20

ЛОНДОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Их Британид айлчлах үеэр Лондон хотын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт нисгэгчгүй аппарат нисгэхийг хориглоно гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Лондонгийн цагаар пүрэв гарагийн 09 цагаас ням гарагийн 22:30-ын хооронд энэ хязгаарлалт үйлчлэх ажээ. Мөн Лондон болон Виндзор хотын хоорондох орон зайд үйлчилнэ. Учир нь баасан гарагт Обама Виндзорт хатан хааны хамт өдрийн зоог барихаар төлөвлөсөн байна.

Энэ нь спортын арга хэмжээний үеэр тогтоодог ердийн хоригтой нэгэн адил гэж эрх баригчид мэдэгджээ.

Өнгөрсөн ням гарагт Лондон хотыг чиглэн нисэж явсан нисэх онгоц нисгэгчгүй аппараттай мөргөлдсөн гэх мэдээлэлтэй холбогдуулан энэ арга хэмжээг авч байгаа юм.

Лондонгийн Хитроу нисэх онгоц буудал руу нисч явсан “British Airways” агаарын тээврийн компанийн нисгэгч ярихдаа "онгоцыг нисгэгчгүй аппарат мөргөсөн” гэсэн учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. 

Нисгэгчгүй аппарат Лондон хотын баруун өмнөд хэсгийн Ричмонд цэцэрлэгт хүрээлэн орчмоор нисч байсан гэж цагдаагийн газрын мэдээлэлд дурдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31908
0 эможи
keyboard_arrow_up