8 сартай хөхүүл хүүхэд нуранги дор 6 цаг болоод амьд үлджээ
Японы өмнөд нутгийн Кюсю арал дахь Кумамото хотд болсон гаар хөдплөлийн үеэр байшин нурахад дарагдсан найман сартай хүүхэд нуранги дор зургаан цаг болсныг аврагчид олж аварчээ.
Аврах албаны 50 ажилтан, барилгын хүнд техник ашиглан байж нурангийг зайлуулахад гал унтраах ангийнхан бас тусалж нэг цаг хэртэй ажилласны дүнд бяцхан жаалыг гаргаж авсан байна. Азаар жаал хүү гэмтэж бэртээгүйгээр үл барам шалбархай ч үгүй байсан гэж эмч нар мэдээлжээ.
Кюсю аралд болсон энэ газар хөдлөл 6,5 магнитудын хүчтэй байснаараа эндхийн түүхэнд хамгийн хүчтэйд тооцогдож байгаа юм. Энэ газар хөдлөлийн уршгаар 9 хүн нас барж, бараг 1000 хүн хүн бэртэж гэмтээ эмнэлэгт хүргэгдээд байна гэж Японы онцгой байдлын алба мэдээлээд байна.
Газар хөдлөлийн улмаас 14,5 мянган сууц байр цахилгаан гэрэлгүй болсон бол 25 мянган айл өрх ундны усгүй болж таслагджээ. Энэ нутгаас 44,5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.