Обама Их Британи, Германд айлчилна

2016 оны 4 сарын 15

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дөрөвдүгээр сарын 22-25-нд Их Британи болон Герман улсад айлчлах үеэрээ Украины хямралыг зохицуулах Минскийн гэрээний хэрэгжилт болон долдугаар сард Варшав хотод болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэнэ.

Вашингтоны засаг захиргааны тэргүүн Их Британийн Ерөнхий сайд, Германы Канцлер нартай уулзах үеэрээ “ОХУ, Украин хоёр Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид хэрэгжүүлэхэд авах дараагийн алхмуудыг” хэлэлцэх бодолтой байгаа аж.

Удахгүй хийх айлчлалын үеэр Обама мөн “терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах” тухай асуудлыг хөндөнө.

Айлчлалын явцад хэлэлцэх бас нэг гол сэдэв нь дүрвэгсдийн асуудал байх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31715
0 эможи
keyboard_arrow_up