Дэлхий Банкны Ерөнхийлөгч ”эдийн засгийн хямрал үргэлжилнэ” гэв

2016 оны 4 сарын 15

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Дэлхийн Банк болон ОУВС-ийн хаврын цуврал уулзалтууд үргэлжилсээр байна. Уг арга хэмжээний хүрээнд пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилнэ хэмээн хэлсэн байна. Тэрээр дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал маш сул байгааг онцлоод, Панамын баримт бичгүүдтэй холбоотой асуудлууд урган гарч ирсэн нь эдийн засгийн хямрал болон ядуурлыг үргэлжлүүлэхэд хүргэж байна гэжээ. Мөн цагаач дүрвэгсдийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт болон халдварт өвчин зэрэг нь дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулах шалтгаан болж байгаа талаар анхааруулсан байна. Жим Ён Ким

 

"Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.9 хувь гэж харж байсан төсөөллөө 2.5 болгож бууруулаад байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралд ороод байгаа энэ үед бидэнд дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, халдварт өвчин зэрэг сорилтууд давхар тулгарч байна. Эдгээр нь дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулах гол шалтгаан болж байгаа гэдгийг би энд онцлон хэлэхийг хүссэн юм" 

гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31706
0 эможи
keyboard_arrow_up