“Fortescue Metals Group”-ийн төмрийн хүдрийн ЭКСПОРТ 6 хувиар өсчээ

2016 оны 4 сарын 14

“Fortescue Metals Group”-ийн өнгөрсөн улирлын төмрийн хүдрийн экспорт 6 хувиар өсч, 41 сая тонн давсан байна. БНХАУ-ын ган боловсруулах үйлдвэрүүд  барилгын ажил эрчимждэг дулааны улирлаас урьтаж гарцаа нэмэгдүүлснээр төмрийн хүдрийн ханш 36 хувиар өсөөд байгаа юм. “Fortescue Metals Group”-ийн шинжээчид цаашид энэ оны борлуулалтын таамгаа өсгөх боломжтой гэж мэдэгдсэн байна. Мягмар гарагийн байдлаар БНХАУ-ын Чиндао боомтод нийлүүлдэг 62 хувийн төмрийн баяжмалын ханш 4.6 хувиар өсч, 59.2 ам.долларт хүрсэн юм. Харин “Fortescue Metals Group” ирэх долдугаар сараас урьтаж нэг тонн төмрийн хүдэр олборлох зардлаа 13 ам.доллар руу буулгах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хэдий тийм боловч австрали доллар, газрын тосны ханш өсөх хандлагатай байгаа нь зорилтоо биелүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй гэж үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31590
0 эможи
keyboard_arrow_up