“Facebook” компани “bot” хөгжүүлэх боломжийг нээлээ

2016 оны 4 сарын 14

Жил бүрийн “Facebook”-ийн хөгжүүлэгчдийн чуулган “F8” эхэллээ.  Тус чуулганы үеэр “Facebook” компани шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүн танилцуулдаг юм. Энэ удаад “Facebook” технологийн дараагийн чиг хандлага  “Messenger”, “WhatsApp” хэрэглэгчид өдөрт 60 тэрбум гаруй мессеж солилцдог гэж Марк Зукерберг мэдээллээ. Мөн тус компани хөгжүүлэгчдэд “Messenger” аппликэйшн дотор “bot” хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаагаа зарласан байна. Ингэснээр хүн болон хиймэл оюун ухааны 800 орчим үйлдлийг хялбарчлах боломж бүрдэнэ гэж үзжээ. “Bot” хөгжүүлснээр компаниуд хэрэглэгчдийн хүсэлтэд автоматаар хариу үйлдэл үзүүлдэг технологи хөгжүүлэх аж. Улмаар хэвлэл мэдээлэл, маркетинг зэрэг олон салбарт дэвшил авчрах юм. “Facebook”-ийн мэдээлснээр “Facebook Messenger”-ийг өнөөгийн байдлаар 800 сая хүн хэрэглэдэг байна. “Messenger” болон “WhatsApp” хэрэглэгчид өдөрт 60 тэрбум гаруй мессеж солилцдог, энэ нь дэлхий даяар үүрэн телефоны операторуудын ачааллаас гурав дахин өндөр дүн болж байгаа гэж Марк Зукерберг мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31580
0 эможи
keyboard_arrow_up