Обама Хирошимад очиж магадгүй

2016 оны 4 сарын 11

ВАШИНГТОН. /NHK/. Ирэх сарын 26-нд эхлэх “Их-7”-гийн Дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Японы Хирошима хотод айлчилж, үг хэлэх тухай асуудлыг Цагаан ордны албаны хүмүүс хэлэлцэж байгаа тухай “Вашингтон Пост” сонинд мэдээлэв.

Шийдвэр хараахан гараагүй байгаа боловч Обама Японы төв нутгийн Миэ мужид болох Дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Хирошима хотод айлчлах зав боломжийг түүний зөвлөхүүд судалж байна гэж мэдээлэлд дурджээ.

Мөн Обама цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар илтгэл тавьж магадгүй тухай дурдсан байна.

АНУ дэлхийн II дайны үед Хирошима хотод атомын бөмбөг хаясан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч нараас хэн нь ч тус хотод айлчилж байгаагүй ажээ.

"Ялангуяа сонгууль болох гэж байгаа үед Хирошимад айлчлал хийх нь ихээхэн шүүмжлэл дагуулна гэдгийг Цагаан ордныхон сайн мэдэж байгаа. Обамагийн явуулж буй гадаад бодлого сул байна гэж Бүгд найрамдах намынхан шүүмжилдэг" гэж "Вашингтон Пост" сонинд бичсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31417
0 эможи
keyboard_arrow_up