Обама: Ливид явуулсан ажиллагаа миний алдаа байсан
ВАШИНГТОН. /Sputnik/. Ливид НАТО тэргүүтэй цэргийн ажиллагаа явуулсны дараах үр дагаврыг тооцоолоогүй нь миний хамгийн том алдаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.
Ливийн удирдагч Муаммар Каддафиг 2011 онд огцруулсны дараа тус улсын дотоод асуудал “эмх замбараагүй” болсон гэж тэрбээр мэдэгдэв.
2011 онд Ливид “Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөн эхэлж, тус улсын байдал эрх замбараагүй болж эхэлснээр иргэний дайн дэгдэж, улмаар Өрнөдийн орнуудын дэмжлэгт тулгуурласан лалын хэт давруу үзэлтнүүд Ливийн удирдагч Муаммар Каддафиг түлхэн унагасан билээ.
Тухайн онд бослого дэгдмэгц Каддафиг унагаах гэсэн зорилго өвөрлөсөн босогчдод НАТО агаарын цэргийн хүчин дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнийг нь Обамагийн Засгийн газар дэмжсэн байна. Улмаар Каддафи амиа алдсаны дараа тус улс дахь лалын хэт давруу үзэлт бүлэглэлүүдийн нөлөө эрчимтэй газар авчээ.