“H&M” компани дэлгүүрүүдийнхээ тоог нэмэгдүүлнэ

2016 оны 4 сарын 08

“H&M” компани дэлгүүрүүдийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлж, гол өрсөлдөгчид болох “Inditex”, “Amazon.com”-оос ялгаатай байдлаа арилгана гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Карл Иохан Перссон мэдэгдлээ. Тэрбээр лхагва гарагт өгсөн ярилцлагадаа шинээр7000-8000 дэлгүүр нээнэ гэжээ. Ингэхдээ дэлгүүрийнхээ тоог жилд 10-15 хувиар нэмэгдүүлбэл нийт 4-8 жилийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа аж. “H&M”-ийн танилцуулсан тайланд дурдсанаар энэ оны I улиралд тус компанийн орлого 29 хувиар буурч, 400 сая ам.доллар болсон байна. Харин “Inditex” 7000 гаруй дэлгүүртэй бол 2010 оны байдлаар “H&M” компани 2000 дэлгүүртэй байжээ. Харин тун удахгүй Шинэ Делид 4000 дахь дэлгүүрээ нээхээр бэлтгэж байна. Түүнчлэн Ирланд, Японыг оролцуулаад 11 оронд онлайнаар борлуулалт хийх үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31310
0 эможи
keyboard_arrow_up