Бүх мэдээ мэдээллийг олж устгах зааварчилгаа өгчээ

2016 оны 4 сарын 08

Интернэтийн хоточ ноход БНХАУ-ын өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон шуугиант хэргийн илэрцүүдийг бүхэлд нь устгажээ.

БНХАУ-ын мэдээний агентлагуудад ‘Панамын баримт бичигтэй холбогдох бүхий л мэдээ, нийтлэл, илэрцийг цахим хуудаснаасаа устгахыг зааварчилжээ. Хятадад дайралт хийсэн утга бүхий материал олдох аваас хатуу шийтгэл ноогдуулна’ хэмээн анхааруулжээ.
...“Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум”-ын мэдэгдэж байгаагаар нийт 11.5 сая файл задарсан байна. Тус баримт бичигт БНХАУ-ын эрх барих дээд байгууллага болох ‘ХКН-ын Улс төрийн төв товчоо’-ны одоогийн болон хуучны найман гишүүний нэр бичээстэй байна...

Эдгээр гишүүд нь Панам улсын ‘Моссак Фонсека’ хуулийн фирмээр дамжуулан офшор компани эзэмшдэг байх магадлалтай байна.

Найман гишүүдийн дунд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпиний хүргэн ах болох Дэн Цзягуй, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дөрөв дэх Ерөнхий сайд Ли Пэний охин Ли Сяолинь нарын нэрийг тэмдэглэсэн байна. Дашрамд дурдахад Ли Пэн бол 1989 оны Тяньаньминий талбайн бослогыг дарахад голлох үүрэг гүйцэтгэж байсан тул “Тяньаньминий талбайн хядагч” хэмээн нэрлэгддэг юм.
Хятадын нэгэн мужийн ‘Интернэт мэдээллийн алба’-аас хэвлэл мэдээллийн байгууллагуудад Панамын жагсаалтыг хэвлэн нэвтрүүлэхгүй байх үүрэг бүхий зөвлөмж тараажээ.

АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургуулийн харьяа компани болох “China Digital Times”-ын цахим хуудсанд уг зааварчилгааг байршуулахдаа мужийн нэрийг нууцалжээ.
...Тус цахим хуудсанд нийтэлснээр: “Панамын жагсаалттай холбогдох бүх мэдээ мэдээллийг олж устга. Нэг ч контент орхигдуулж болохгүй. БНХАУ-д дайралт хийсэн гадны хэвлэл мэдээллийнхний материал аль ч цахим хуудаснаас олдсон бай хатуу шийтгэл ноогдуулна. Энэхүү ажлыг яаралтай эхлүүл” гэжээ...

Тус албанаас гаргасан хоёр дахь  зааварчилгаанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дотны хөрөнгөтнүүдтэй холбогдох нийтлэлийг нэгэн цахим хуудасны нүүрнээс устгахыг шаарджээ.

Ерөнхийлөгч Ши Жинпин хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ‘туйлын үнэнч’ байхыг хүсэмжилсэн бөгөөд тэд Мягмар гарагаас эхлүүлэн даалгавраа сайн биелүүлж эхэлсэн билээ.

“Шанхайн өдөр тутмын сонин” онлайн хувилбарынхаа нүүрэнд “Хэзээ ч харагдаж байгаагүй офшор дэлхийн баримтууд илэрлээ”гэсэн гарчиг бүхий мэдээг байршуулжээ. Хэрэглэгчид тус мэдээллийг уншихаар ихээр хандсан боловч Хятадын улс төрчидтэй холбогдох мэдээлэл байгаагүйгээс гадна “Таны хандалт хийсэн хуудас нэвтрэх боломжгүй” байна гэсэн бичиг гарч иржээ.

Төрийн өмчит CCTV сувгаар цацагдсан гурван минутын мэдээ мөн л  "Youtube" хуудаснаас устгажээ. Учир нь тус сувгийн нэвтрүүлэгч Натан Кинг Хятадтай холбоотой нэгэн санааг цухалзуулжээ. Тэрээр Исландын Рейкьявик хотод болсон Ерөнхий сайдыг огцруулахыг хүссэн эсэргүүцлийн жагсаалыг иш татан “Хүмүүсийн уур хүрдэг” гэж хэлсэн нь  тул уг мэдээллийг устгахад хүрсэн байна.
“Төрийн интернэтийн мэдээллийн алба” Даваа гарагт ажилдаа орж, хориотой өгөгдлийн сандаа ‘Моссак Фонсека’-г нэмжээ.

“China Digital Times”-ийн мэдээлж буйгаар Хятадын фэйсбүүк гэж хэлж болох “Sina Weibo” нь “Panama + offshore”, “offshore + finance”, “Panama + Deng Jiagui”, “Panama + Li Xiaolin” гэсэн хайлт хийхийг хориглосон байна.

Мягмар гарагт БНХАУ-ын гадаад харилцааны төлөөлөгч Панамын баримт бичгийг Хятадын удирдагчидтай холбож буй нь ‘ямар ч үндэслэлгүй буруушаал’ гэж хэлээд цааш тайлбар хийхээс татгалзжээ.
...“Global Times” сонингоос “Алдагдсан баримт бичгүүд бол ташаа мэдээлэл өгөх зорилгоор АНУ-ын санаачилсан хэрэг. АНУ-ын талаарх сөрөг мэдээллийг үргэлж намжаан дардаг мөртлөө барууны бус удирдагчдын талаарх мэдээг дэвэргэдэг.  Үүнийг нэг жишээ бол В.Путин юм.” хэмээсэн байна...

“Global Times” бол хятадын төрийн өмчит, жижиг хэмжээний сонингийн редакци бөгөөд Англи хэлнээ мэдээллээ нийтэлдэг.

Гэхдээ тус сонинд Панамын хэрэгт холбогдсон Хятадын нөлөө бүхий хүмүүсийн талаар огт дурдаагүй боловч Моссак Фонсекагийн баримт бичиг үнэн байж болохыг үгүйсгээгүй байна. Коммунист намын удирдлагын дор байдаг нэгэн сонингийн редакцийн өгүүлснээр “Задарсан баримт бичгийг зохиомол гэж хэлэхэд эрсдэлтэй байна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31302
0 эможи
keyboard_arrow_up