Эмийн салбар дахь хамгийн том хэлцлийг ЗОГСООЛОО

2016 оны 4 сарын 07

Эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч АНУ-ын “Pfizer” компани Дублинд төвтэй үрчлээний эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Allergan”-тай нэгдэх 160 тэрбум ам.долларын хэлцлээ албан ёсоор зогсоохоор болсноо мэдээлсэн байна. Үүнээс өмнө хоёр тал АНУ-ын Сангийн яамны шинэ хуулийн өөрчлөлттэй холбогдуулан хэлцлийг үргэлжлүүлэх боломжийг эрэлхийлж байгаа гэсэн мэдээлэл гараад байсан юм. АНУ-ын компаниуд хилийн чанад дахь жижиг фирмтэй нэгдэх замаар оффшор бүсэд бага татвар төлөх нөхцөлийг бүрдүүлэхээр зорих болсон аж. Энэхүү алхмыг хязгаарлах зорилгоор АНУ-ын Сангийн яам шинэ хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлгийг нь ид өрнүүлж байна. Хэрэв дээрх төсөл батлагдвал “Pfizer” болон “Allergan”-ийн хэлцэл зогсохоос өөр аргагүй байжээ. "Allergan-ийн хувьд үүнд бэлтгэлтэй байсан. Бид цаашдаа өөр хөрөнгө оруулалт хайх болно" гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Брэнт Саундерс мэдээлсэн юм. Харин “Pfizer”-ийн хувьд энэ он дуусахаас өмнө компаниа хуваахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ нь "Allergan”-тай хийхээр төлөвлөж байсан шиг ийм хэлцлийг дахин хийхгүй" гэдгийг нь харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ. Дээрх хоёр компанийн хувьд хэлцэл нь бүтэлгүйтсэнд АНУ-ын Сангийн яамыг буруутгаж байгаа гэдгээ албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн АНУ-ын Сангийн яамнаас танилцуулсан шинэ журмыг эсэргүүцэж хуулийн маргаан өрнүүлсэн тохиолдолд энэ нь хэт өндөр зардал шаардах байсан учраас энэ хувилбараас татгалзсан гэдгийг онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31262
0 эможи
keyboard_arrow_up