Японы цэргийн нисэх онгоц сураггүй болжээ
2016 оны 4 сарын 07
ТОКИО. /NHK/. Японы баруун өмнөд нутгийн Кагошима мужид байрлах баазаас хөөрсөн тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний “U125” нисэх онгоц сураггүй болсон байна.
Уг онгоц Өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчний Каноя баазаас өчигдөр орон нутгийн цагаар 1:15-д хөөрсөн бөгөөд 2:30-ийн үед баазаас хойд зүгт 11 км орчим зайд нисч яваад хяналтын радарын дэлгэцэнд харагдахгүй болж, холбоо тасарсан гэж Каноя баазын албаны хүмүүс мэдэгджээ.
Онгоцонд 6 хүн сууж явсан бөгөөд тэд нисэх онгоцны буудлын орчимд хяналтын нислэг хийж байжээ. Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн сураггүй болсон онгоцыг эрэн хайхаар нисдэг тэрэг илгээсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31236
0 эможи